Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол улсын хүн амын тоо 3.3 саяыг давж, улс орны хөгжил олон салбарт эрчимтэй явагдаж байна. Түүнчлэн хүн амын шилжилт хөдөлгөөн, хотжилт, материаллаг болон материаллаг бус хэрэглээ, нийгмийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж хөгжлийн шинэ бодлого, төлөвлөлтийг хийх шаардлага зүй ёсоор тавигдсан.