Гэр бүл зуучлалынасуудал борооны дараах мөөг мэт Монголд ид цэцэглэж байх шиг гэтэл энэ талаар бүгд сайн мэддэг хэрнээ түүнийг зохицуулсан хууль тогтоомж, зохицуулалт хангалтгүй байгааг тэр бүр анзаардаггүйн дээр төрийн энэ талаарх бодлого алдагдаж эрх зүйн зохицуулалт үгүй учир иргэдийнхээ эрх ашиг сонирхлыг хангах боломжгүй болоод байна. Үүний үр дүнд эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн Монгол улсын иргэдийн тоо олширч байгаа нь өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудал юм.