Бетоны бат бэх барьцалдуулагч материалын төрөл, түүний идэвхижил мөн дүүргэгч материалын шинж чанар, У/Ц харьцаа болон нэмэлтийн төрөл, бэхжүүлэх орчин зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Иймд тэдгээрийн харилцан уялдаа холбоо болон бусад хүчин зүйлүүдийн хамаарлыг бетоны найрлагын тооцоотой уялдуулан хийж практикт хэрэгжүүлэн мөрдөхийн зэрэгцээ бетон хольцыг нягтруулах арга, бэхжилтийн хугацаанаас хамааруулан түүний бат бэхийг урьдчилан төлөвлөх, бетоны нэг төрлийн чанар, вариацын илтгэлцүүр тооцох зэрэг технологийн горим тогтоох өргөн мэдлэг олгоход энэхүү сурах бичгийн зорилго, ач холбогдол оршиж байгаа юм. Энэхүү сурах бичиг барилгын бүх мэргэжлийн инженерийн ангийн бүх оюутан, магистр, докторант болон барилга угсралт, барилгын материалын үйлдвэрт ажиллаж буй инженер техникийн ажилтан нар ашиглана.