Эх орноороо, эрдэс баялгаараа, алт эрдсээрээ бахархаж шүлэглэсэн Төрийн соёрхолт хоёр алдарт найрагч Дашзэвэгийн Сэнгээ, Пунцагийн Бадарч нарынхаа “Эх орон”, “Есөн эрдэнийн орон” шүлгээс иш татаж авлаа. Өмнөх номондоо би Алтны аж үйлдвэрийн техник, технологийн түвшинд үнэлгээ өгөхийн тулд алтны 72 үйлдвэрийн уулын ажлын төлөвлөгөөнд судалгаа хийж бичсэн бол энэ удаагийн “Дэлхийн алтан хэвлий” номондоо Дэлхийн алтны түүхийг, хөрш орнуудынхаа алт олборлолтын түүхтэй холбон судалж, алтны байршлын орон зайг хамтран судалж хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг эрэлхийлэхийг хичээсэн болно.