Энэхүү зохиол нь 4 хэсэг, 22 бүлгээс бүрэлдэнэ. Эхний хэсгийн
Ерөнхий бүлэгт метал бус ашигт малтмалын тухай ерөнхий ойлголт, түүний онцлог, геологийн гарал үүсэл, тархалтын зүй тогтол, ангилал, олборлох, боловсруулах арга зам хийгээд Монгол Улсын метал бус ашигт малтмалын геологийн судалгааны хөгжлийн талаар товч өгүүлэв. Ангилалын дагуу I хэсэгт үйлдвэрлэл-техникийн эрдэслэг түүхий эд (кварцын түүхий эд, каолин, бентонит, флюорит, асбест, магнезит,
байгалийн цеолит тэргүүтэй 14 төрлийн ашигт малтмал болох эрдэс ба чулуулаг), II - химийн үйлдвэрлэлийн эрдэслэг түүхий эд (фосфорит, байгалийн давс, хүхэр) ба III - барилгын материалын эрдэслэг түүхий эдийн (Монголын карбонат чулуулаг, Опал-кристобалитийн түүхий эд, Байгалийн битум ба Эрээнтээгийн гөлтгөнийн орд) талаар бичив. Ашигт малтмалын төрөл болгоныг бие даасан бүлэг болгосон ба бүлэг тус бүрт тухайн ашигт малтмалын тухай ерөнхий ойлголт, түүний хэрэглээ, чанарт тавих шаардлага, үйлдвэрлэлийн ордын гарал үүслийн төрөл, дэлхийн сонгодог ордуудын жишээ, түүнчлэн Монгол Улсад судлагдсан байдал, төлөөлөх ордуудын товч бичиглэлийг оруулсан болно.