Хэлний үгийн сангийн утгазүйн талаар тухайлан мэдэхийн тулд ер хэлний өнгөн бүтэц, гүн бүтцийн талаарх мэдлэг хэрэгтэй болно. Иймийн учир хэлшинжлэлийн утгасудлал хэмээх чухал салбарын гол ГОЛ ойлголт, зүй тогтол, өвөрмөц онцлог, үндсэн шинж зэргийг авч ярих нь зүйтэй. Эл удиртгал хэсэгт утгасудлалын нэр томьёо, судлагдахуун, хэлний, өнгөн ба гүн бүтэц, утгазүйн нэгж, хам ба цуваа бүтцийн утга, утгын түүхэн шинж, судалгааны арга, танин мэдэхүйн утгазүй тэргүүтнийг товч атугай ч товчоолон бичлээ.