Зах зээлийн нөхцөлд аливаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөж эрхлэн хөтлөх нь амжилт гаргахын нэн чухал хүчин зүйлийн нэг билээ. Гэвч тус салбарын төлөвлөлтөд хэрэглэгдэх норм, нормативын шинжтэй мэдээллийг агуулсан гарын авлага ховор юм.