Монгол улсын хэмжээнд нягтлан бодох бүртгэл аудитын онол арга зүй, арга аргачлалыг түүхэн уламжлалт талаас нь судлан, өнөгийн цаг үетэй нь уялдуулан авч үзэж шинжилгээ дүгнэлт хийж ирсэн билээ. Ер нь нягтлан бодох бүрттэл аудитын арга зүйн тухай улсын түүхэн улмжлалаас гадна олон улсын түвшинд даяаршиж хөгжин шинэчлэгдэж байгаа арга аргачлалд тулгуурлан өөрчлөгдөх үндсэн зарчмыг судалгаа шинжилгээний үнэлгээ дүгнэлт илэрхийлж байдаг. Ялангуяа дэлхий нийтээр зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа орчин үед бизнесийн хэл болсон энэхүү бүртгэл, тооцоо тайлагнал, төлөвлөлт, хяналтын онол арга зүйг шинэчилэх судалгааг бодитой бөгөөд тодорхой нотолгоонд тулгуурлан гүйцэтгэж дүгнэлт өгөх явдал чухал ач холбогдолтой юм.