Ерөнхий хими бол химийн шинжлэх ухааны үндэс болсон Atom молекулын сургаал, химийн үндсэн хуулиуд, химийн бодисын шинж чанар, хувирал өөрчлөлтийн мөн чанарыг тайлбарладаг онолууд, тэдгээрийг томьёолон бичих, хэрэглэх явцад бүрэлдэн тогтдог химийн хэлийг багтаасан химийн шинжлэх ухааны агуулгын тогтолцоо болно. Ийм ч учраас химийн шинжлэх ухаанд суралцах эхлэл “Ерөнхий хими”-ээс эхэлдэг.