Энэхүү номыг Мэдээллийн технологи, систем хичээлийг сонгон судалж буй оюутан залууст болон компьютерын хичээлийг бие даан судалж байгаа сурагчид, хэрэглээний программыг өдөр тутамдаа ашигладаг, компьютерын мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн хүн бүрд зориулан бичлээ. Номын агуулга нь мэдээллийн технологи, компьютерын системийн ерөнхий ойлголт, хэрэглээний программын дагаж хийвэл дадал эзэмшихүйц 16 дадлага, дадлагын дагуу өөрөө бие даан хийх дадлага тус бүрд 16 ажил, сурсан мэд- лэгээ бататган мэдлэгээ шалгах сорилыг багтаасан болно.