Хүн ам зүй нь хүн амын тоо, бүтэц, тархалт, тэдгээрт гарч буй өөрчлөлтийг нийгэм, эдийн засгийн үзэгдэл, үйл явцтай холбон авч үзэж, учир шалтгаан, үр нөлөөг тайлбарладаг шинжлэх ухаан юм. Энэхүү танилцуулгад Монгол Улсын хүн амын тоо, өсөлт, хүн амын нас, хүйсийн бүтэц, төрөлт, нас баралт, гэрлэлт, цуцлалт, үрчлэлт, шилжих хөдөлгөөн, өрхийн талаарх статистик үзүүлэлтүүдийг тусгасан болно.