Судалгаа, статистик
/
Хүн ам
/
Эрүүл мэнд
Б.Далай, Ц.Батцэнгэл, Д.Содгэрэл, Н.Даваажав, Ц.Цэлмэг, Б.Одончимэг,Г.Анхболд, Т.Рэгзэдмаа, С.Мөнхбаярлах
Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвсэл ба Enterobius vermicularis-ийн хамаарлыг судалсан дүн
Loading...
Бүтээлийн тухай
Бүтээлийн хэсгээс
Үнэлгээ өгөх
Enterobius vermicularis нь хүүхдийн хоол боловсруулах замд бусад шимэгчдээс хамгийн их тархсан ба 5-14 насныханд илүү тохиолддог байна. Манай орны хувьд мэс заслын яаралтай хагалгааны нэгдүгээрт мухар олгой тайрах мэс ажилбар орж байгаа бөгөөд мухар олгойн цочмог үрэвслийн олон шалтгаануудын нэг нь гэдэсний шимэгч хорхой байдаг. Иймд бид ЭХЭМҮТ-ийн ЕМЗ-ийн тасагт 2008-2013 он хүртэл 5 жилийн хугацаанд мухар олгойн цочмог үрэвсэл оношоор хагалгаанд орсон 3273 хүүхдийн эдийн шинжилгээний бичил бэлдмэлийг микроскопоор харахад 196 ( 5.98% ) нь E.vermicularis-тай байсан.
Нэвтэрсэн хэрэглэгч үнэлгээ өгөх боломжтой!
# мухар олгойн цочмог үрэвсэл
# энтеробиоз