Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх цэрэг-улс төрийн болон эдийн
засгийн цагийн байдал манай оронд төдийгүй дэлхий дахинаа сөрөг тал руугаа
өөрчлөгдлөө. "Хүйтэн дайны” эрин төгсөж, хоёр туйлт ертөнц устсанаар
Монгол Улс болон нийт хүн төрөлхтний ашиг сонирхолд нийцэж, үнэт
зүйлсийг бүтээхэд чиглэгдэнэ гэж төсөөлөгдөж байсан зурвас руу ороогүй
төдийгүй харин эсрэгээр санамсаргүйгээр хувь хүн, нийгмийг хүчирхийлэх
шинэ гал авалцаж, харгис үндсэрхэг үзлийн өрнөл, улс төрийн хийгээд шашны
хэт үзэлтнүүдийн идэвхжилтэй тулгарав.