Монголын Галдан бошгот хаан нь Манжийн дарлалыг төрж, мэдээ орсон цагаасаа л эсэргүүцэн, насан туршдаа тэмцэн алтан амиа алдсан, Монголын түүхэн дэхь тод хүмүүн билээ. Галдан бошгот хаан нь үнэн хэрэгтээ 1688-1697 оны хооронд Монгол улсын хаан байжээ. Учир нь Халахын ноёд нэгэнт Манжид дагаар ороод, Манжийн нутагт өөрсдийнхөө харьяатуудыгавч очоод суучихсан байв. Эдүүгээгийн Монгол Улсын болон БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орон бүхэлдээ Галдан бошигт хааны мэдэлд байсан ажээ. Галдан хаан түрэмгийлэгч бус, нэгдсэн Монгол улсаа байгуулахын төлөө тэмцэг юм. Цэргийн нэрт жанжин, эх орныхоо эрх ашгийн төлөө мятаршгүй тэмцэгч баатар болон мөнхөрчээ.