Байгаль хамгаалагч өвгөн хулгайчид ой модонд мод бэлтгэж буйг дуулаад тэр зүг мордоно. Ингэж явахдаа өлгийтэй хүүхэд олж гэртээ авчирдаг. Бүх насаараа хүүхдийн хүслэн болсон хоёр хөгшин хүүхдийг өөрийн үр мэт хайрлан өсгөдөг. Энэ хооронд хүний санаанд багтаж, сэтгэлд буумгүй явдлууд ар араасаа цуварч, амиа авч үлдэхийн төлөө, үр хүүхдээ хамгаалахын төлөө эцэг эх болсон хоёр хөгшин хэрхэн тэмцэж буйг “Согоомаа” бичвэрээс үргэлжлүүлэн сонсоорой.